ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт хойшиллоо

ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 23-25-нд болох байсан ч дахин хойшлогджээ. Учир нь ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус эмнэлэгийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар зөвлөмж ирүүлжсэн аж. Үүний дагуу ирэх оны нэгдүгээр сард олон нийтэд нээлттэй зарлан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Сонгон шалгаруулалтад оролцохоор С.Отгонгэрэл, Н.Батмагнай, одоогийн ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр болон өмнө нь ГССҮТ-ийн даргаар ажиллаж байсан Л. Жамбалжав нар нэрээ өгөөд байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ