Иргэд өөрсдөөсөө мөнгө гаргах нь багасна


Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран төлбөрт эмчилгээний журмыг шинэчлэх тушаалыг удахгүй гаргах гэнэ. Ингэснээр албан бус төлбөр авдаг байдал цэгцрэх аж. Эрүүл мэндийн санхүүжилт 5-60 хувиар дутаа санхүүжиж байгаагаас болж албан бус төлбөр авах явдал гардаг байна. Тиймээс энэ дутуу санхүүжилтийг нөхөхөөр төсөвт 33 тэрбум төгрөгийг суулгажээ. Ингэснээр иргэд өөрсдөөсөө мөнгө гаргадаг байдал багасах аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ