Малайзад амиа алдсан эмэгтэйн чандрыг авчирчээ

Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Э-ийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Малайзыг зорьсон юм. Талийгаачийн шарилыг онгоцоор тээвэрлэх боломжгүй байсан тул тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагын тусламжтайгаар чандарлаж, ар гэрийнхэн нь Монголдоо иржээ. Тэд уг хэрэгт мөрдлөг явуулж байгаа Малайз улсын цагдаагийнхантай уулзаж, хэрэг болсон газар очсон байна. Малайзын цагдаагийн байгууллагаас “Хэргийг дөнгөж шалгаж байгаа учир ямар шалтгаанаар амиа алдсаныг одоо хэлэхэд эрт байна” гэжээ. Талийгаачийн ар гэрийнхэнтэй хамт Монгол Улсаас томилогдсон ажлын хэсгийнхэн явсан бөгөөд хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүссэн байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ