Та, би, бид бүгд донтжээ


“Хүүхдүүд фэйсбүүкт донтож байна. Донтогсод улам бүр өссөөр байна. Улмаар онлайн болзоо ихээр хийх болсон. Өөрөөр хэлбэл интернетийн орчноор дамжуулж хэн нэгэнтэй танилцаж, тэр хүнтэйгээ уулзсанаар элдэв гэмт хэргийн золиос болох, ашиглуулах байдал ихээр гарах болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр сургуулийн эргэн тойронд байгаа утасгүй интернетийн WIFI сүлжээнээс болж байна. Хүүхдүүд хичээл дээрээ хичээл хийх биш бүгд гар утсаараа интернетээр аялж байна. Улмаар интернетээс элдэв төрлийн мэдээлэл, тэр дундаа садар самуун сурталчилсан, задгай мэдээллийг ямар ч цензургүйгээр хүлээ авч байна. Энэ маш том санаа зовоох асуудал. Тиймээс цаашид сургуулийн орчин дахь WIFI системийн байхгүй болгох тал дээр манай сурагчдын холбоо ажиллаж байна.” хэмээн саяхан Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ ярьсан.
Хүүхдүүд, томчууд, чи, би, ер нь бүгдээрээ, дэлхий даяараа фэйсбүүк болон онлайн ертөнцөд донтож байна. Донтолт хэмээн үг нь латин хэлнээ "эзэмдүүлэх, олзлуулах" гэсэн утгатай бөгөөд эрт цагт ямар нэгэн юманд боолчлуулсан эсвэл боол болж олзлуулсан тохиолдолд хэрэглэдэг байжээ.
Та өглөө болгон ажилдаа ирээд монголын хэдэн мэдээний хуудсуудын хэрэгтэй, хэрэггүй, хов живийг бүгдийг нь уншиж дуусгаж байна уу. Мэйлээ онцын шаардлагагүй байсан ч байн байн шалгаад байна уу. Хэн нэгэн facebook дээр найзын урилга явуулчихсан юм шиг санагдаад хурдан шалгах юмсан гэхээс байж ядаж байна уу. Офлайн үедээ дотор чинь давчдаж эвгүй оргиод, эргээд онлайн болмогц дотор чинь уужраад явчихаж байна уу. За иймэрхүү юм илрээд байвал интернет гэдэг юманд ер нь донтож эхэлж байна гэсэн үг юм байна шүү. Саяхан нэг сонин дээрээс энэ сэдвээр бичсэн нийтлэл уншаад ихэнхи шинж нь тохироод байхаар нь өөрөө шоконд орлоо шүү дээ. Нэг юманд хэтэрхий орох үнэхээр дэмий бололтой. Жишээ нь би гэж нэг хүн интернэт гэдэг юмны өвчтэй болж байх шиг байна. юу л хийнэ дандаа л нэтэд сууж байдаг. Нэг мэдэхэд л өөрийн мэдэлгүй компьютерын ард сууж байх юм. Энэ чинь одоо юу болж байна аа. Маргааш нь эрт ажилтай байсан ч гэсэн бүр шөнө болтол хэдэн цаг болж байгааг ч мэдэхгүй сууж байх юм. Одоо тэгээд дэмий нетээр хэсэхийн оронд салхинд гарах ч юмуу, өөр зүйл хийхээр төлөвлөж байна даа.
Ихэнхи залуус интернетээр харьцахдаа ямар нэгэн чухал асуудлын талаар огт ярилгvйгээр, зvгээр л “сайн уу, сайн, юу байна даа” гэсэн vгнvvдийг солилцдог. Vvнтэй холбоотойгоор энгийн харилцаа цахим орон зайгаар хэмжигдэх болсон асуудал хєндєгдєж байна. Тvvнчлэн жинхэнэ зvрх сэтгэлийн харилцааны vнэ цэнэ vvн дээр буурч байна. Тvvнчлэн цахим орон зайд таалагдсан хvнтэйгээ танилцаж, ярилцах хамаагvй амар байдаг нь ойлгомжтой. Тиймээс жинхэнэ амьдрал дээрхи харилцаанаас та тусгаарлагддагаа мэддэггvй. Ер нь єдрийн олон цагийн компютерийн ард єнгєрvvлснээрээ та бодит амьдрал дээрхи аз жаргалыг мэдрэх боломжоос єєрийгєє хязгаарлаж байдаг байна.
Интернэтэд арав хорин минут суудаг хүн тэр бүр ховор. Ихэнх тохиолдолд цаг, цаг хагас интернэтээр аялчихсан байдаг. Шинэ мэдээлэл, зураг хөрөг, хөгжим сонсох, емэйлээ шалгах бас хариулах энэ тэр гэсээр байгаад цаг өнгөрчихдөг. Гэвч заримдаа интернэт хэрэглээг ухамсартайгаар хязгаарлахгүй бол мэдлэг олох, мэдээлэл хайх өдөр тутмын хэвшил маань "интернэтийн донтолт"-д хүргэж болзошгүй. Интернэт донтолт нь зөвхөн хувь хүнд бус тухайн хүний гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг, харилцаа, тэр ч бүү хэл түүний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Түүнчлэн энэ донтолт нь таныг интернэтгүй бол өдрийг зүгээр өнгөрөөж чадахгүй байдалд хүргэх болно. Угтаа интернэтийн боолчлолд орно гэсэн үг.
Бүх юм дижиталчлагдаж, интернэтжиж, хурдасч, гүйцэхийн аргагүй болсон үед бид интернэт хэрэглээнд ухаалаг бодлоготой хандах нь зүйтэй юм. Мэдээлэл олж авах хамгийн дөт зам болсон "интернэт"-эд үргэлж сайн сайхан зүйл байдаг уу гэвэл үгүй. Тэглээ гээд бид интернэт хэрэглэхгүй байх ёстой юу. Үгүй, харин ухаалаг хэрэглээнд суралцах ёстой болов уу. Учир нь хvмvvс интернеттэй холбогдсон төхөөрөмжийн ард суумагцаа л ухаанаа алдаж, өөрийгөө сvлжээнээс “татан гаргах” чадалгvй болдог нь гашуун vнэн юм.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ