Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаанд гаргана

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн худалдана. “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 446.1 тонн бөгөөд үүнээс 50 гаруй хувийг нь хонь, 35 хувийг нь ямаа, харин 15 хувийг нь үхрийн мах байхаар тооцоолжээ. Махны нөөц бэлтгэхэд зориулан Засгийн газраас мах бэлтгэх компаниудад зориулж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Нөөцийн махыг өмнө нь гэрээ байгуулсан гэрээт 350 цэгээр борлуулах бөгөөд нийслэлийн хэрэглэгчдэд 12 мянган тонн махыг “Эй Эн Ди Эм”, Баатрууд тэнгэр” компани, Дархан-Уул аймгийн 1000 тонн махыг “Дархан меат фүүдс”, Орхон аймгийн 1000 тонн махыг “Эрдмит” компаниар дамжуулан худалдаалах юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ