Гурван залуу осолдож амиа алдав


Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хоёрдугаар багт Гурван ховил гэх газарт ЗИЛ-130 маркын автомашины жолооч Б гэгч нь шороон замд онхолдож, жолооч болох 35 настай эрэгтэй Б, 30 настай эрэгтэй О, 33 настай эрэгтэй Э нарын гурван хүн нас баржээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын хоёрдугаар баг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв замд “Toyota Land-Criuser” маркийн автомашины жолооч Б нь “Nord Benz” маркийн автомашины араас мөргөж жолооч Б нас барсан хэрэг гарсан байна.
Энэ мэт орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд цас орж халтиргаа үүссэн энэ үед тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ