Архи зарах тусгай зөвшөөрөлийг ирэх сарын 1-ээс эхлэн олгохгүй

Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон байна. Ингэснээр тусгай зөвшөөрлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
Мөн энэ онд Улаанбаатар хотод 2012 оны 12 сарын байдлаар 4009 согтууруулах ундаа худалдан түүгээр үйлчилдэг цэг байсан. Дээрх цэгүүдэд шалгалт хийж, хууль зөрчсөн зарим газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог 670-аар бууруулсан байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ