ЦЕГ-аас мэндчилгээ дэвшүүллээ


ӨчигдөрЭх нялхас эрдэм шинжилгээний төвд Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандсүрэн гэгч дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн. Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тэдэнд баярын мэндчилгээ тасралтгүй ирж байгаа юм. Өнөөдөр өглөө МУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсэн бол дөнгөж сая ЦЕГ-аас мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулга, гэргий Э.Хандсүрэнгийн хамт. Хоёр талаасаа ихрийн удамтай залуухан гэр бүл өдгөө 4 ихрээ өлгийдөж аваад байгаа билээ. Ийм их хувь заяаг түшин авсан өнөр өтгөн айлын босго үргэлжид хүүхдийн жаргалтай инээдээр бялхаж байг ээ..." гэжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ