Найз залуудаа зодуулж амиа алдсан эмэгтэйг гадны нөлөөгүй нас барсан гэв

Найз залуудаа зодуулж, амиа алдсан 21 настай эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Дүгнэлтээр бүсгүйн цөс цоорсон учраас амиа алдсан хэмээн гарсан байна. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Тэд "Охинд минь задлан шинжилгээ хийх үед охины маань цөс байгаагүй. Тиймээс эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Алтанхүү гэгчид зодуулан амиа алдсан нь тодорхой байхад эмч нар "гадны нөлөөгүй" гэж дүгнэсэн нь Г.Алтанхүүгийн ар гэрийнхнээс авлига авсан байж болзошгүй. Тиймээс шүүх шинжилгээний эмч Н.Энхбаяр, Н.Ганбаяр, Н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болж байна" гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ