С.Тунгалагийн хэргийг шүүхэд шилжүүллээ


Огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж авсан гэх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. С.Тунгалаг нь өвчний хуурамч түүх бичиж даатгалын сангаас 4,359,300 төгрөгний санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан байна. Түүнийн хэрэгт олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирлын хэмжээг бүрэн тогтоохын тулд хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасан гэдгийг Нийслэлийн прокурорынхон онцоллоо.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ