Төрийн банкны удирдлагуудын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат нарын хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь Г.Баясгалан нар нь хэрэгт холбогдсон даруйдаа улсад учруулсан хохирлоо барагдуулж дууссан гэж албаны эх сурвалж мэдээлэв.

Хэргийг сануулахад, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нар нь“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ