"Хадгаламж" банкинд 709 сая төгрөгийн хохирол учруулжээ

"Хадгаламж" банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Н.Доржханд болон бусад банкны ажилчдад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Тэд банкны хууль тогтоомж зөрчиж нийт 709 сая төгрөгний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тодруулбал, Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь бүлэглэн шунахайн зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм журам зааврыг зөрчин 2008.12 сараас 2010.09.22-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны харилцагч,хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч завшиж үрэгдүүлэн 709,339,805,18 төгрөгний хохирол учруулсан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ