Ж.Батсуурь гишүүний хэргийг шүүхэд шилжүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт холбогдох сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ж.Батсуурь нь МАН-аас УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшиж, сонгогчидтой уулзах үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1 дэх хэсэгт “...Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тэрээр “Намайг болон Монгол ардын намайг дэмжээрэй” гэж иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100.000 төгрөг, Г.Санжаад 40.000 төгрөг өгч, иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийсэн хэрэгт буруутгагдаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ