Зургаан удаа буудсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэнэ

Налайх дүүргийн хоёрдугаар хороо, “Mustang” баарны гадна өнгөрсөн аравдугаар сарын 18-ны өдөр машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж,А.Мэндбаяр гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоосон юм. Хохирогч Э-г толгойд нь дөрөв, цээжинд нь хоёр удаа буудан амь насыг нь хохироосон гэдэг. Тиймээс УМБГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ