Агаарын бохирдол, эрчим хүчний зардлыг хонины ноосон дулаалга бууруулна

Өнөөдөр дэлхийн чиг хандлага хаашаа явна вэ?Бүгд л байгаль дэлхийдээ ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, бие биендээээлтэй шийдлийг сонгож байна.

Европын барилгын технологи ч мөн адил “Писсив хаус” буюу дулаан алдагдалгүй байшинд анхаарлаа хандуулж байна. Учир нь дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчинд зарцуулах зардал ихээр хэмнэгдэж, агаарын бохирдол буурах нь тодорхой. Энэхүү байшингийн энергийн зарцуулалт нь ердийн шинэ барилгатай харьцуулахад 90 хувиар бага бөгөөд 1м2-ыг халаахад шаардлагатай энерги нь 15 киловат байдаг аж.

Энэхүү “Пассив хаус”-ын гол бүрэлдэхүүнд дулааны алдагдалгүй байшингийн цонх,сайн чанарын дулаалга, дулаан солилцуурын аппарат, агаар нэвтрүүлэхгүй байдал болон дулаалгын материалын хооронд зай завсар гаргахгүй байх ньгол үүрэг гүйцэтгэж, дулааны алдагдалгүй болгож байна. Дулаалгандаа тэд хонины ноосыг сонгодог бөгөөд энэ ньчийг болон галд онцгой тэсвэртэй, шингээлт болон агаар нэвтрүүлэлтийн төгс орчинг бий болгодог аж.Учир нь дулаалгын материал нягт агааргүй байх тусмаа дулаанаа хурдан алддаг, харин сийрэг хөвсгөр байвал дулаан алдалт бага байдаг байна. Учир нь агаар нь өөрөө дулааныг тусгаарладаг аж.Энгийн жишээгээр тайлбарлахад өдөн болон сөдөн материалтай эдлэл ямар дулаахан байдгийг та бүхэн мэдэж байгаа.

Ердийн байшин болон дулааны алдагдалгүй байшингийн харьцуулалт

Дэлхий даяар баригдсан дулааны алдагдалгүй байшингийн тооойролцоогоор 20,000-д хүрээд байна.

Бага эрчим хүчний зарцуулалттай байшин нь дулааны эх үүсвэрээ хаанаас ч авсан ердийн байшинтай харьцуулахад технологи, барилгын бүтээгдэхүүний хувьд эрчим хүчийг бага зарцуулдаг.

Монголчууд бидэнд ч энэ чиг хандлага, хөгжил, дэвшилтэй хамт явах боломж байна. Саяханбайгуулагдсан “Дулаан гэр” төслийн хамт олондээр дурдсантай ижил технологиор дулаалга үйлдвэрлэх болсон байна. Европын оронд хэрэглэж байгаа шиг “дулаан гэр” бүтээх бүхий л боломж, бололцоо, түүхий эдийн нөөц бидэндбайна.

Сүүлийн таван жилийн дунджаар монгол улс жилд хонины20,000тонн ноос бэлтгэсэн бөгөөд2014онд ашиглалтанд оруулах төслийн багийнүйлдвэр нь нийт ноосны 15 хувь буюу жилд 3 мянган тоннхонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна.Энэхүү дулаалгыг тэднээс гадна хөдөөорон нутгийнноос угаах үйлдвэрүүд ч өөрийн боломжинд түшиглэн байгуулж, цаашлаад импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн гаргах боломж байгаад үйлдвэрлэгчид төдийгүй төр засгийнхан талархалтай хандаж байна.Учир нь энэхүү дулаалгаар дан ганц монгол гэрийг бус Канад хаус, гэр хорооллын байшин цаашлаад барилгын дулаалгыг шийдэх бүрэн боломжтой бөгөөд энэхүү материал ньшилэн хөвөн, эрдэс хөвөнтэй харьцуулахад эрүүл мэндэд хоргүй, үнийн хувьд хямд.

Монгол гэрт хийх шинэ дулаалга энгийн эсгийнээс юугаараа ялгаатай юм бол гэж Та бодож магад. Хонины ноосон шинэ дулаалга нь 2 давхар эсгий гэрээс 5 дахин дулаан хадгалах чадвартай. Дулаалгын материал нягт агааргүй байх тусмаа дулаанаа хурдан алддаг, харин сийрэг хөвсгөр байвал дулаан алдалт бага байдаг тухай дээр дурдсан билээ. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Үсний гуурс нь агаар дүүрсэн байдаг учир дулааныг сайн хадгалдаг байна.

Дэлхийн шилдэг технологийг ашиглан хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээ багасч, тэр хирээр агаарын бохирдол буурах, монгол хонины ноосны эрэлт ихсэж, малчдын орлого, ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд өөрийн хувь нэмэрээ оруулах нь сайшаалтай. Энэхүү дулаалгын материал ашиглан хийсэн гэрийн загварыг төслийн багийнхантун удахгүй Чингисийн талбайд олон нийтэд танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ