Сэлэнгийнхэн дөрвөн ихэрт байр өгнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарын гэр бүл дөрвөн ихэр хүүхэдтэй болсон билээ.Энэ гэр бүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий нар эргэж очсон. Тэгвэл Ч.Баттулгын гэр бүлд Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс ихрүүдэд байр өгөхөөр ярьж эхэлжээ. Өмнө нь олон ихэр хүүхэд мэндэлсэн бол улсаас байр олгодог байсан бол сүүлийн жилүүдэд энэ тэтгэмж зогссон юм. Тиймээс нутгийн ах, дүү нар нь дөрвөн ихэрт байр өгөх тухай ярьж эхэлжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ