Чингис хааны намыг бүртгэхээс татгалзав

"
Чингис хааны нам" нэртэй улс төрийн нам улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.
Улс төрийн намын тухай хуульд намыгхүний нэрээр нэрлэхийг хориглосон байдаг тул Улсын Дээд шүүх Чингис хааны намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.
Үүнээс гадна намын дүрэм хуульд харшилсан заалттай, намын гишүүдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрээгүй, нам байгуулах хурлын ажиллагаа зөрчилтэй зэрэг байдал нь уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ