Хятад АНУ-д хөрөнгө оруулна

Дэлхийн нүүрсний үйлдвэрлэгч томоохон компаний нэг болох хятадын эрчим хүчний “China Shenhua Energy” компани америкийн “Energy Corporation of America” компанитай хамтран АНУ-д занарын хийг олборлохоор төлөвлөж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Хятадын компаний илтгэлийн дагуу, тэдний гадаадын салбарууд америкийн Пенсильвани мужийн нутаг дэвсгэр дээрх 25 цооногийн боловсруулалтанд оролцох юм байна.
Төслийн хөрөнгө орууллатын хэмжээ 146 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 90 сая ам.доллар хятадын компаниуд оруулжээ. Өрөмдлөгийг газрын гүнээс 2.5 км дор хийх гэнэ.Гучин жилийн хугацаанд тэнд 3.8 тэрбум шоо метр занарын хийг олборлохоор төлөвлөж буй юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ