Нөөцийн махыг дөрвөн компани борлуулна

Нөөцийн мах өнөөдрөөс Улаанбаатар хотын зарим дэлгүүрийн лангуун дээр очлоо. Нийт 300 гаруй дэлгүүрээр борлуулахаас эхний 40 гаруй дэлгүүрт оны өмнө худалдаалж эхлэх юм. Тухайлбал өнөөдөр “Цэцэнхангай” ХХК-ийн Цэцэн хангай дэлгүүр, "Жавхлант Хүнс" ХХК-ийн Жавхлант дэлгүүр, "Цастын Өвөр" ХХК-ийн Цастын өвөр дэлгүүрт түгээгдсэн байна. Одоогийн байдлаар нийт 12 884,1 тн мах буюу бүрдүүлэх махны 92%-ийг бэлтгэснээс 12 493,4 тн буюу 89,2%-ийг сертификатаар баталгаажуулжээ.


2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг 2013 оны 9-10 сард сонгон шалгаруулж, 4 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд нийт 14,0 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулна.
-Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн махыг бүрдүүлж, 1000 тн махыг сертификатаар баталгаажуулсан.
-Дархан хотын “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн махыг бүрдүүлж, сертификатаар1000 тн махыг баталгаажуулсан.
-УБ хотын “Нөөцийн махны менежер” болох“Эи Эн Ди Эм” ХХК нь агуулахад 5763 тн махны нөөц /96%/ бүрдүүлснээс 5499 тн-ыг сертификатаар баталгаажуулсан.
-УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Баатарууд тэнгэр” ХХК нь агуулахад 5121,1 тн махны нөөц /85,3%/ бүрдүүлснээс 4994,4 тн махыг сертификатаар баталгаажуулаад байна.

Улаанбаатартөнөөдрөөс худалдаанд гаргаж байгаа түгээгдсэн газруудтай доорх утсаар холбогдож болно.

Нөөцийн махны менежер: “Баатарууд тэнгэр” ХХК-ийн менежер Э.Онон 99105887
1.“Цэцэнхангай” ХХК-ийн Цэцэн хангай дэлгүүр /БЗД. 6-р хороо, ЭТӨЧ өөрийн байр. 99110506
2. "Жавхлант Хүнс" ХХК-ийн Жавхлант дэлгүүр /БЗД. 12-р хороо Жанжины 24-612 тоот 9199316/
3."Цастын Өвөр" ХХК-ийн Цастын өвөр /14-р хороо Ахмадын хороолол 98115904/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ