78.3 хувь нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсчээ

Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 онд 3878, нийт 13059 хэрэг шийдвэрлэжээ.Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт иргэний хэргийн 15.2 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаантай хэрэг байв. Гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлах маргаантай хэрэг эзэлж байна.
Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувь хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болсон шийдвэрт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ