“Нарантуул” худалдааны төвд шалгалт хийжээ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар өнгөрсөн долоо хоногт “Нарантуул” ОУ-ын худалдааны төвд шалгалт хийсэн байна. Тус шалгалтад худалдааны төвийн орон нутгийн ачаа тээвэрлэдэг хэсэг болон тэнд байрлах зочид буудал, мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаж буй арван павилионы 26 иргэнийг хамруулсан байна. Шалгалтаар өргөтгөлийн хэсэгт байрлах автомашины зогсоол агаар бохирдуулдаг, жолооч нар нь машинаа харж хонохдоо ил бие засдаг, хог хаягдлаа тогтмол цэвэрлэдэггүй, орчны бохирдол ихтэй талбайд хүнсний бүтээгдэхүүн цуглуулж, тээвэрлэдэг зэрэг зөрчил илэрсэн байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс холбогдох газарт ньшаардлага хүргүүлээд байгаа аж.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ