Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү

Найз залуугийнхаа гарт 48 цаг буюу хоёр өдрийн турш зодуулж амиа алдсан аймшигт хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа. Гэтэл охины амиа алдсан хэрэгт шинжээч нарын гаргасан дүгнэлт нийгмийг бүр цочирдуулж, хүмүүсийг бухимдлыг төрүүлээд авлаа. Охин амиа алдсаны дараа ГССҮТ-ийн эмч нар “Дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан. Мөн бүсгүй цөсний хагалгаанд ороод удаагүй байсан бөгөөд зодуулах үеэрээ цөс нь дотроо хагарч бүх биеэр нь тарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт ирэхдээ бүх бие нь хөхөрч, няцарсан амь тэмцэн ирсэн” гэж байв. Гэтэл шинжээч эмч нар уржигдар охины үхлийн шалтгааныг "гадны нөлөөгүй, цөсний цоргоны үрэвсэл" гэсэн дүгнэлт гаргалаа.

Үүнд ар гэрийнхэн нь болон ард иргэд бүгд бухимдаж, дүгнэлт гаргасан шинжээч эмч нарт эгдүүцэж байна. Тиймдээ ч охины ар гэрийнхэн дүгнэлт гаргасан шүүх шинжилгээний эмч Н.Энхбаяр, Н.Ганбаяр, Н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл шинжээч эмч нарын дүгнэлт иргэдийн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ч дүргүйцлийг хүргэж, бухимдуулаад авав.

Тэрээр өөрийн цахим хуудсаар “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийлэлийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” хэмээн санал бодлоо илэрхийлсэн юм. Монгол даяараа шуурч, олон түмэн бүгд анхаарлаа хандуулж байсан хэрэгт шүүх эмнэлгийнхэн ингэж хандлаа. Цэл залуухан насандаа бусдын гарт ийнхүү харамсалтайгаар амиа алдсан эмэгтэйн араас гашуудахын оронд ийм дүгнэлт гаргаж байгаа шүүх эмнэлгийнхний өмнөөс эмзэглэж байна. Гэхдээ уг асуудалд Ерөнхийлөгч хүртэл анхаарлаа хандуулж байгаа нь шударга үнэн ялах байх гэсэн итгэлийг төрүүлж байгаа юм.

Шүүх эмнэлгийн дүгнэлт “гадны нөлөөгүй амиа алдсан” гэж гарчээ. Ингээд эмч нарын гаргасан дүгнэлтийг бодит байдалтай харьцуулсныг доор хүснэгтээс харна уу.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ