Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” А/1131 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2013 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагууУлаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлжНийслэлийн 2013оны “Хөдөлмөрийнаварга”-аардараах22 хүнийг шалгаруулж, шагнахаар боллоо.
1.Б.Батхуяг Баянгол дүүргийн 195 дугаар цэцэрлэгийнбагш арга зүйч
2. Ц.МартСүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн багш
3. А.Цэндмаа Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн багш
4.Д.ОюунгэрэлБагануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч
5.Д.ОюунгэрэлХан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнсувилахуйн албаны дарга
6.Д.Норжинпил Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний сувилагч
7.Т.ЭрдэнэжаргалСүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал сөнөөгч
8.З.НаранбаатарНийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөнтзохицуулах хэлтсийн 2дугаар тасгийн дарга
9.Л.Зоригоо Нийслэлийн Замын цагдаагийн газрынБаянголдүүргийн Замын цагдаагийнтасгийн ахлах байцаагч
10. Х.Отгонбаяр Нийслэлийн Цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Хэв журмын хэлтсийн цагдаа
11. М.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд инженер
12. Г.Арахад “Наран булаг Хан” ХХК-ны Ерөнхий инженер
13. Н.Элбэгдорж“Ялгуусан ” ХХК-ны замчин
14.Ш.ЦэвэлмааХан-Уул дүүргийнБиеийн тамир, спортын хорооны Жудо бөхийн дасгалжуулагч
15.С.Алтанхуяг Автобус-1 ОНӨААТҮГ-ын жолооч
16.Г.БуянжаргалАвтобус-3 ОНӨААТҮГ-ын мөнгө хурөөгч
17.Р.Туул " Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын зам талбайнүйлчлэгч
18.Д.Хандаа Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ”ОНӨААТҮГ Зам талбайнүйлчлэгч
19.Л.Батдэмбэрэл “Кажуг” ХХК-ны дэд захирал
20.А.Лувсандагва “Хөгжлийн шинэ гарц” ТББ-ын захирал
21.Ц.МөнхбаярМҮЭСТО-ны инженер
22.А.Мөнхжаргал Ус сувгийн удирдах газрын төв цэвэрлэхбайгууламжийн албаны бохир уснышугамын хэсгийн засварчин
Шагналд зарцуулагдах 6,380,000 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон юм. “Хөдөлмөрийн аварга”-уудад нийслэлийн удирдлагууд 12 сарын 27-ны өдөр 10 цагаас Хангарьд ордны 14 давхарт шагнал гардуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ