Хувьцаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэгийг тань дээшлүүлнэ


Эх орны хишиг нэг сая төгрөг үү эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцаа юу гэдгээ та шийдсэн үү. Эх орны баялаг, Уул уурхайн баялгийг иргэдэд тэгш шударгаар хуваарилсан шийдвэр гарсан боловч хэрэгжилт муу байгаа. Энэ хэрэгжилт нь иргэдийн мэдлэг мэдээлэл, сонголтоос 100 хувь хамааралтай. Иймд хувьцаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалтыг “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 11:00 цагт хийнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ