Гаалийн байцаагчийг зоджээ

“Улаанбаатар төмөр” замын Москва хотод суух суурин төлөөлөгч Пүрэвбаатар гэж өөрийгөө танилцуулсан хүн энэ сарын 23-нд буюу өнгөрөгч даваа гарагт Буянт-Ухаа дахь гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран орж, ажлаа хийж байсан гаалийн алба хаагчийн биед халдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Түүнийг гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөлгүй дайран ороход нь тухайн үед тэнд ажиллаж байсан гаальчид тусгай хяналтын бүсэд орёныг нь сануулжээ. Гэвч энэ хүн тэдний шаардлагыг хүлээж авалгүй, “Ажлаас чинь халуулна” хэмээсэн ажээ. Түүнчлэн болсон үйл явдал дүрс бичлэгийн камерт бичигдсэн байсныг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ хэргийг Буянт-Ухаа дахь Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ