Хардалтаас болж нөхрийнхөө аминд хүрэв


Уржигдар СХД-ийн тавдугаар хороонд оршин суух 35 настай эрэгтэй Э гэгч нь улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хар хөх өнгийн ниссан лого маркын автомашинаар СХД-ийн 25-р хороо буюу хустайн аманд мод бэлтгэж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар гар хөрөө, тодон сүх, мөн хууль бусаар бэлтгэж байсан модыг нь хураан авчээ. хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн СХД-ийн долдугаар хороонд 27 настай эрэгтэйг түүний эхнэр нь бусадтай хардсаны улмаас амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт Бенз маркын машинтай Ховд аймгийн харьяат, 40 орчим насны жолооч осолд орж нас баржээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ