Дөрвөн ихэрийг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслана

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхдийг эсэн мэнд эх барилаа.
Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр хүүхдийн гурав нь хүү, нэг нь охин. Одоогоор дутуу төрөлттэй байгаа учраас эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм байна. Нялхсын биеийн байдал нэгээс бусад нь харьцангуй хэвийн, төрсөн эхийн биеийн байдал ч бас сайн байгаа гэнэ.
Шинэ жилийн босгон дээр мэндэлсэн дөрвөн ихрийн гэр бүлд сэтгэлийн дэм, бодит туслалцаа үзүүлэх хувь хүн, байгууллагуудын баярт мэдээ үргэлжилсээр байна.
“United Colors of Benetton Mongolia”-ийн хамт олноос дөрвөн ихэр хүүхдийг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслахаа мэдэгдэж “батламж” гардуулсан бол өнөөдөр тэдэнд Хүүхдийн төлөө сангаас хадгаламж нээлгэсэн байна.
“Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламжийг ихрүүдийн аав ээжид гардуулах ажиллагаа өнөөдөр 12.00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ