Дахин нэг монгол иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байна

Малайзид амьдарч буй эгч, дүү Б.Халиун, Б.Хулан нарыг 2010 оноос олон улсын байгууллага Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Дүү Б.Халиуныг нь жилийн өмнө Малайзид монгол оюутнуудыг хэрэгтээ уруу татан оролцуулсан байхад нь хуулийн байгууллага саатуулсан. Тэрээр гэртээ хар тамхи их хэмжээгээр хадгалж байсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж, хоригдож байгаа. Харин эгч Б.Хуланг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг манай талд өгчээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ