Хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн байж болзошгүй иргэнээ авчирлаа

Гадаадад байгаа монголчууд гэмт хэргийн золиос болох гэмт хэрэгт орооцолдох хэрэг цөөнгүй гарсаар байна. Өнгөрсөн сард Малайзад ажиллаж, амьдарч буй Э гэгч харамсалтайгаар амиа алдсан. Тэгвэл Серби Улсыг зорьсон нэгэн монгол иргэн мөн хүндхэн нөхцөл байдалд орсон талаарх мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, тухайн хүнийг эх оронд нь авчирлаа. Тэрээр Серби улсад амьдардаг танилынхаа урилгаар энэ оны есдүгээр сард тус улсыг зоржээ. Улмаар түүнийг хүнд байдалд орж, хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийг ар гэрийнхэн нь анх өгсөн байна. Мэдээллийн дагуу ГХЯ-ны Консулын газар, БНУУ-д суугаа ЭСЯ-нд чиглэл өгч, Эрүүгийн цагдаагийн газартай хамтранажилласны үр дүнд уг иргэнийг өчигдөр өглөө эх оронд нь буцаан ирүүлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ