Англи хэлний улсын аваргууд тодорчээ

ЕБС болон их дээд сургуулиудын англи хэлний сургалтын үр дүнг харах, оюутан,сурагчдыг урамшуулан дэмжихэд чиглэгдсэн Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутан болон насанд хүрэгчид гэсэн ангилалтай болж, нийт 15000 хүн оролцсон аж.
Сурагчийн Б ангилалд нийт 10000 хүүхэд оролцсоноос алтан цомын эзнээрГүнбаатар овогтой Анударь тодорч5000000 төгрөгөөр шагнагдаж өргөмжлөл болон бусад хөнгөлөлтүүдээр шагнадлаа .Мөнгөн цомын эзнээр Мөнхбаяр овогтой Энхгэрэл тодорч 2000000 төгрөг болон өргөмжлөл бусад хөнгөлөлтүүдээр шагнагдсан бол Хүрэл цомыгХурцгэрэл овогтой Бумбаяр авч1500000 төгрөг, өргөмжлөл,бусад хөнгөлөлтийн эзэн боллоо. 4-р байранд 5 хүн тодорч тус бүр 500000 төгрөгөөр шагнагдсан бол 5-р байранд орсон 5 хүүхэд тус бүр 300000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.Мөн 71 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай сурагчийн Б ангилалийн нийт 35 хүрэл медал,81 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 18 мөнгөн медал 91 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 2 алтан медалын эзэн тодорчээ.
Оюутан Б ангилалд нийт 2300 хүүхэд оролцсоноос алтан цомын эзнээр Батбилэг овогтой Очир тодорч 5000000 төгрөгөөр шагнагдаж өргөмжлөл болон бусад шагналын эзэн боллоо. Мөнгөн цомын эзнээр Батсайхан овогтой Цэнддүлам тодорч 2000000 төгрөг болон бусад шагнал,Хүрэл цомын эзнээр Мөнхтүвшин овогтой Ариунзаяа тодорч 1500000 төгрөг болон бусад шагналаар шагнагдсанаас гадна 4-р байранд 5 хүн тодорч тус бүр 500000 төгрөгөөр шагнагдсан бол 5-р байранд орсон 5 хүүхэд тус бүр 300000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.Мөн 71 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай оюутны Б ангилалийн нийт 34 хүрэл медал,81 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 28 мөнгөн медал 91 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 7 алтан медалын эзэн тодорчээ.
Сурагчийн А ангилалд нийы 1600 хүүхэд оролцсоноос тэргүүн байрны эзнээр Батцогт овогтой Номундарь тодорч900000 төгрөгний эзэн болж өргөмжлөл бусад шагналаар шагнагдлаа.Удаах байранд Цогт овогтой Батманлай орж 800000 төгрөг бусад шагналын эзэн болсон бол Гутгаар байранд Бат-Энх овогтой Тэмүүлэн орж 700000 төгрөг болон бусад шагналын эзэн болжээ. 4-р байранд 5 хүн тодорч тус бүр 500000 төгрөгөөр шагнагдсан бол 5-р байранд орсон 5 хүүхэд тус бүр 300000 төгрөгөөр шагнаж урамшууллаа .Мөн 71 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай оюутны Б ангилалийн нийт 29 хүрэл медал,81 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 9 мөнгөн медалтан тодорчээ.
Оюутны А ангилалд нийы 1000 хүүхэд оролцсоноос тэргүүн байрны эзнээр Батболд овогтой Чинтогтох тодорч1000000 төгрөгний эзэн болж өргөмжлөл бусад шагналаар шагнагдлаа.Удаах байранд Түвээгомбо овогтой Лхагварагчаа орж 800000 төгрөг бусад шагналын эзэн болсон бол Гутгаар байранд Баатар овогтой Дуламхорлоо орж 700000 төгрөг болон бусад шагналын эзэн болжээ. 4-р байранд 5 хүн тодорч тус бүр 500000 төгрөгөөр шагнагдсан бол 5-р байранд орсон 5 хүүхэд тус бүр 300000 төгрөгөөр шагнаж урамшууллаа .Мөн 71 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай оюутны Б ангилалийн нийт 24 хүрэл медал,81 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 4 мөнгөн медал, 91 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 1 алтан медалтан тодорчээ тодорчээ.
Насанд хүрэгчийн ангилалд нийт 96 хүн оролцсоноос 1-р байрын эзнээр Ядамсүрэн овогтой Одцэцэг шалгарч 1500000 1000000 төгрөгний эзэн болж өргөмжлөл бусад шагналаар шагнагдлаа.2-р байранд Тунгалаг овогтой Номин-Эрдэнэ орж 1000000 төгрөг бусад шагналын эзэн болсон бол 3-р байранд Дэлгэр овогтой Энхчимэг орж 500000 төгрөгөөс гадна өргөмжлөл бусад шагналын эзэн болжээ. Мөн 71 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 3 хүрэл медал,81 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 4 мөнгөн медал,91 хувиас дээш гүйцэтгэлийн хувитай 2 алтан медалтан тодорчээ тодорчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ