Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар 86.8 хувийн саналаар дэмжлээ. Энэхүү хуулийг төслийг 2016 оноос хэрэгжүүлнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүцсэн юм. Харин Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийн хэрэгжих хугацааг өөрчилбөл хориг тавина гэдгээ мэдэгдээд байгаа юм. Учир нь энэ Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлнө гэж үзэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ийнхүү дэмжсэнээр холбогдох байнгын хороонд шилжүүлж, УИХ-ын чуулган завсарлалаа.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ