Найз залуудаа зодуулж амиа алдсан хэргийг УМБГ-т шилжүүлнэ

Найз залуу болох Г.Алтанхүү гэгч 30 гарсан эрэгтэйд зодуулж амиа алдсан21 настай Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн Шүүх шинжилгээний төвөөс гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүйгээ илэрхийлсэн. Түүнчлэн дүгнэлт гаргасан эмч нарыг авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т хандсан юм. Тэгвэл уг хэрэгт Стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичиноров өөрийн Facebook хуудаснаа “Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж, авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан гээд алхмууд хийгдэж байна Энэ бол зөвхөн эхлэл. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг энэ хэргийн талаар хуралдсан нь олон нийтийн анхааралд хүрч, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж буй энэ хэрэгт чухал ач холбогдол өгч байгаагийнх гэж бид үзэж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөгдөж байгаа энэ хэрэг онц хүнд гэмт хэрэг гэдэг утгаараа Улсын Мөрдөн Байцаах газарт удахгүй шилжинэ гэж найдаж байна. Шинжээч дахин томилох нь гарцаагүй. Та бидний тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна” гэжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ