АН-ыг дэмжлээ гэж санаатайгаар дайрч, амь насыг нь хөнөөжээ

Өчигдөр хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Булган аймгийн ИТХ-ын дарга  машинаараа хүн дайрч, амийг нь хөнөөсөн байна. Хэрэг гарахын өмнө тэрээр талийгаачтай муудалцсан бөгөөд гарч явахдаа хохирогчийг санаатайгаар дайрч амь насыг нь хөнөөжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд МАН-аас сонгогдсон сумын иргэдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл гэгч тус сумын иргэн Б.Түвдэндоржийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг дэмжлээ” гэж түүний эрүүл мэнд, амь насанд халдсан гэлээ.

Б.Чимэг

 

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ