Нар харах ёслол болно

"Монголын залуучуудын холбоо", "Төмөр замын аялал жуулчлалын товчоо"-той хамтран шинэ оны анхны "Нар харах" ёслолыг зохион байгуулна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамрын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг ёслолыг зохион байгуулж байгаа юм байна. Аялал 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 05:00 цагт төмөр замын өртөөн дээрээс хөдлөөд улаанбаатар хотоо зүүн өмнө зүгрүү 95 км Хангай өртөөнд хүрэх гэнэ. Нар харах ёслолд явах тусгай үүрийн вангон ердөө 108 хүний багтаамжтай аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ