Бэкхемүүд нууц хонгил ухжээ

Од гэр бүл саяхан л Английн Хердфордширд эдлэн газартай байсан бөгөөд томчууд ийм бөглүү газар амьдрах нь жаахан утгагүй санагдсан уу, тэр үл хөдлөх хөрөнгөө 12 сая фунт стерлингээр худалдсан билээ. Дараа нь тэд Лондон хотын баруун хэсэгт орших нэгэн сүрлэг харшийг худалдаж авсан. Ирээдүйн эзэд нь түүнийг 40 сая фунтээр худалдаж авсан юм. Тэгвэл энэ нь дөнгөж эхлэл байсан гэнэ. Хосууд дөрвөн хүүхэдтэй тул халамжтай эцэг, эх нь гурван хүү, нэг охиндоо ая тухыг хангаж өгөхөөр зорьжээ. Эхлээд Дэвид, Виктория хоёр урсгал засвар хийхээр шийдвэрлэв. Дараа нь аюулгүй байдлыг хангах орчин үеийн шинэлэг төхөөрөмжүүдийг худалдан авч суурилуулсан аж.

Мөн байшин доогуур нууц хонгил ухуулсан гэнэ. Түүгээр тэдний гэр бүл өөрсдийн эзэмшил газрыг нууцаар орхиж явах боломжтой юм. Байшингийн дор чамин машинуудаа зогсоох саруулхан гарааж байгуулав. Гурван давхрыг тэр чигт нь хүүхдийн өрөөнүүд болгожээ. Викториягийн хэдэн мянган хос гутлыг агуулахын тулд бүхэл бүтэн өрөө гаргасан гэнэ. Үйлчлэгч нарт зориулж гурван өрөөг бий болгов. Мөн энэ байшинд үс засах, бариа засал хийлгэх өрөөнүүд бий. Өрөө болгонд хөгжмийн систем суурилагджээ. Их засварт нийтдээ таван сая фунт стерлинг зарцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ