Шилмэл бөхчүүдийн барилдаан маргааш болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөөрөө бахархсан олон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг болсоор гурав дахь жилтэйгээ золгож байна.
Эдгээр олон арга хэмжээний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай хүчит шигшмэл бөхчүүдийн барилдаан юм. Уг барилдаанд тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан хүчит бөхчүүд зодоглодог уламжлалтай. Түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом” гардуулдаг нэр хүндтэй уг барилдаанд хүч үзэх 128 бөхийн тоонд орох боломжтой өндөр чансаатай 192 бөхийн нэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргажээ. Бөхийн барилдаан маргааш14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ