Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангайн уулархаг нутаг болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ