Яавал шартахгүй байх вэ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний маргааш ямар байдгийг та хэнээр ч хэлүүлэлгүй мэдэх байх. Тэгэхээр шартахгүй байх талаар танд бяцхан зөвлөгөө өгье. Аль болох үнэтэй чанартай гашуун дарс хэрэглэхийг чухалчлаарай. Мөн ууж байхдаа градус дээшлэх хуулийг баримтал. Оргилуун дарс, шарз нь усан үзмээс гаралтай тул эднийг хооронд нь хольж хэрэглэхэд маргааш асуудал бага байна гэж ойлгож болно. Харин архийг улаан буудайнаас гаргаж авдаг тул эдэнтэй хольж болохгүй. Бүр болохгүй бол адилхан улаан буудайгаар хийдэг шар айрагтай архийг хольж ууж болох юм. Виски, брэндийг арвайгаар нэрдэг. Бурбон нь эрдэнэ шишийнх. Тэгэхээр энэ эдийг дээрхтэй хольсны хэрэггүй. Үүнээс гадна унтахаасаа цагийн өмнө 1-2 литр буцалсан ус уугаарай.

Шингэнээ нөх
Согтууруулах ундаанд агуулагддаг элементүүд хүний биед агуулагддаг усыг асар богино хугацаанд гадагшлуулдаг. Тиймдээ ч архи усны маргааш бидний ам хатдаг нь ийм учиртай. Усгүйгээр ургамал, амьдыг төсөөлшгүй. Согтууруулах ундаа хэтрүүлсэн тохиолдолд хүний бие хоёр литр усны гачигдалд орсон байдаг. Гэхдээ тэр даруй суурин дээр нь хоёр литр ус ууж болохгүй гэдгийг хатуу анхаараарай. Гэнэт их ус уух нь эрүүл мэндэд цаашлаад бүр амь насанд ч аюул учруулж болзошгүй гэнэ. Тиймээс эхлээд 400 гр буюу хоёр стакан, 20 минутын дараа 350 гр буюу 1.5 саткан, дахин 20 минутын дараа 200 гр буюу 1 стакан, дахин 20 минутын дараа 100 гр буюу тал стакан уугаарай. Хамгийн гол нь ус л ууна гэдгийг бүү мартаарай.

Шартсан үед ямар арга хэмжээ авах вэ
Дотроосоо... Шараа тайлах гэж зарим хүмүүс хүчээр бөөлжих гэдэг. Энэ сайн арга биш шүү. Ингэхэд ходоодны салст гэмтэх аюултай. Хамгийн тохиромжтой арга бол идэвхжүүлсэн нүүрс ус хэрэглэх явдал юм. Эмийн санд Активированный уголь гэсэн нэртэйгээр зарагддаг. Энэ нь биеэр бүхэлд нь тархсан хорт бодисуудыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авдаг. Уух арга тун энгийн. 1.5 гр идэвхжүүлсэн нүүрсийг аяга усанд хутгаад ууна. Өдрийн туршид мөн адил тунгаар хоёр удаа ууна.

Уургаар баярлаг хоол хүнс хэрэглэ
Уусны маргааш таны хэрэглэх хоол хүнс хамгийн чухал. Та аль болох уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн /үхэр, загас, гахайн мах болон бяслаг/ хэрэглэх хэрэгтэй. Харин шарсан хайрсан зүйлсээс аль болох татгалзаарай.

Сайн унтаж амар
Шар тайлах хамгийн шилдэг аргуудын нэг бол нойр. Хэдий нойр чинь тиийм сайн хүрэхгүй байсан ч дуу чимээгүй тайван орчинд унтаж амрахыг хичээгээрэй.

Шар тайлах
Ер нь энэ аргыг хэрэглэхгүй байсан нь танд л тустай. Шараа тайлж байна гээд ганц хундага уусныхаа дараа дахин уух сэдэл төрдөг. Тэгэхээр үнэхээр хөдөлж ч чадахгүй “барзгар” байгаа бол архи биш харин ганц шил шар айраг, квас зэргийг ууж болно. Харин хэрхэвч дахин нэмж ууж болно. Харин хэрхэвч дахин нэмж ууж болохгүй гэдгийг анхаараарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ