“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” 731 сая төгрөгийн ашиг олжээ


ШӨХТГ-аасөнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлэх болсон. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш Монголын кино ертөнцөд хамгийн их ашиг орлого олсон киногоор 731 сая төгрөгийн орлогоор "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" тэргүүлжээ. Дараа нь 503 сая төгрөгийн орлогоор "Микроны босс", 434 сая төгрөгийн орлогоор "Тагнуулч аав",328 сая төгрөг олсон "Ларьдма",256 сая төгрөгийн орлогоор "Ганц бие бүсгүйчүүд" орсон эхний тавд жагсчээ. Харин "Улаан дөрвөлжин", "Ерөнхийлөгчийн туслах", "Ану хатан" кинонууд энэ онд нээлтээ хийн үзэгчдэд хүрсэн ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргаж буй ашиг орлогын жагсаалт гарахаас өмнө гарч байсан учир ашиг орлого тооцох боломж байгаагүй байгааг дуулгалаа.
1 "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" 731,045,000
2 "Микроны босс" 503,067,873
3 "Тагнуулч аав" 434,133,000
4 "Ларьдма" 328,160,367
5 "Ганц бие бүсгүйчүүд" 256,794,247
6 "Зүүдэнд ч оромгүй явдал" 234,339,332
7 "Facebook од" 126,861,407
8 "Голланд сарнай" 65,330587
9 "Хөлтрөг" 60,664,847
10 "Шарталт" 56,687,428
11 "Үхлийн симфони" 49,562,224
12 "Хайрын бэлэг" 45,984,137
13 "Дурлалын гэмт хэрэг" 40,152,971
14 "Муушгийг таван гар тоглох албагүй" 38,508,000
15 "Шөнө дундын яриа" 37,438,696
16 "Кино шиг амьдрал" 27,159,908
17 "Эрэмдэг" 17,862,976
18 "Сайн муу хэрцгий" 14,812,661
19 "The Call" 11,195,000
20 "Шинэ жилийн адал явдал" 6,562,433
21 "Хориотой загвар" 2,403,826
22 "Ганц оноо" 1,242,167 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ