Б.Сарантуяагийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасны дагуу "Хуульчдын холбоо"-ноос Базарсүрэнгийн Сарантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон байна.

Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон учраас Нийслэлийн шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ