Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүд томилогдлоо


Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тогтоолоор Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүдийг томилжээ.
Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр дээрх тогтоолоор таван хүн томилогдсоны гурав нь Улсын Дээд шүүхийн шүүгч байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Т.Уранцэцэг нар Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр ажиллахаар болсон аж. Түүнчлэн дээрх тогтоолоор Б.Амарсанаа, П.Золзаяа нарыг Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр томилжээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ