Монголд газар өмчлөл эхлэв


2003 оны тавдугаар сарын нэгэнд эхэлсэн газар өмчлөл Монгол Улсын хэмжээнд дунджаар есөн хувьтай байна. Монголын 2,7 сая иргэнээс 255 орчим мянга нь газраа өмчилж авчээ. Анх 2000-2004 онд газрын тухай багц хууль гарсан юм. Газрыг анх өрхийн зориулалтаар өмчлүүлж, 2008 оноос иргэнд газар өмчлүүлэхээр болсон. Иргэн бүрт газар өмчлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгээс хоёр хувь л иргэдэд очих юм. Иргэн бүр газар хувьчилж авах эрхтэй болсон нь өмчтэй болох алтан боломж авчирсан. Гэхдээ яагаад ч юм хувьчлал удааширсаар одоо бүр гацаж орхижээ. Гацааг тайлахаар газрын албад янз бүрийн арга хэрэглэх болж. Нийслэлчүүдийн хувьд газар хувьчлал арай өндөр хувьтай байгаа юм. Хотын төвд ойр, боломжийн хашаа, байшинтай айлууд газраа өмчилсөн нь эхнээсээ үр ашгаа ч өгч эхлэв. Орон сууцанд хамрагдах, зээлийн барьцаанд тавьж, жижиг, дунд үйлдвэр эрхлэх гээд л юу эс мундахав. Хотын захын айлууд эхэндээ газраа авах дурамжхан байсан нь тэнд юу байгуулах гэснийх биз ээ. Нийслэлд нэг иймэрхүү. Харин орон нутагт бүр хүндэрчээ. Сум, багийн төвийн улаанаар эргэсэн, дагтаршсан газарт авалтай биш. Арай холхон газар авах гэхээр эрх мэдэлтнүүд “Тэнд ашигт малтмалын ордтой. Тэр бол онцгой объект, Дархалсан газар, Газар тариалан, малын бэлчээрийн бүс” гэхчилэн элдвийн шалтаг тоочдог ажээ. Тиймээс газар өмчлөл гацаанд оржээ. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх хуулийн хугацаа энэ онд дуусах байсныг 2018 оны нэгдүгээр сар хүртэл сунгасан байгаа.
Эх сурвалж: “ТВ 7 хоног” сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ