Б.Энэбиш гадаад руу оргон зайлжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт шалгаж байсан. Гэвч тэрээр мөрдөн байцаалтын явцад гадаад улс руу оргон зайлж, ор сураггүй болжээ. Тиймээс прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлсэн байна. Мөн мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан учир Авлигатай тэмцэх газраас Интерполоор эрэн сурвалжилж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ