Халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүд ажиллана

"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүн өнөөдөр 22:00 цагаас эхэлнэ. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөх бөгөөд он солигдох мөчийг нийслэлийн иргэд хамтдаа угтах аж. Энэ үеэр талбайн зургаан хэсэгт төвийн зургаан дүүргээс хариуцан иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг ажиллуулахаар боллоо.
Мөн хөл хөдөлгөөн ихтэй энэ өдөр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажиллах бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж, зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ