Баярын өдрүүдэд банкууд ажиллана

Өнөөдрийн хувьд аж ахуйн нэгж, байгууллагууд хагас өдрийн хуваариар ажиллаж байгаа бол маргааш бүх нийтээр амрах өдөр юм. Харин тэмдэглэлт баярын үеэр үйлчилгээний байгууллагууд тодорхой хуваарийн дагуу ажиллах юм байна. Тэдгээрээс бид арилжааны банкууд өнөөдөр болон маргааш ямар цагийн хуваариар ажиллах талаарх мэдээллийг хүргэе.
Худалдаа хөгжлийн банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төв 18:00 цаг хүртэл ажиллана. Харин нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амрах аж.
“ХААН” банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төв энгийн цагийн хуваариар ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна.
"Голомт" банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төв 18:00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд бүх салбар амарна.
Төрийн банк: Арванхоёрдугаар сарын 31-нд бүх салбар тооцооны төв энгийн цагийн хуваариар ажиллана. Маргааш нэр заасан зургаан салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.
-“Мөнгөн завъяа” салбар
-“Хархорин” салбар
-“Занабазар” салбар
-“Өргөө-1” кино театрын баруун талд байрлах салбар
-“Баянзүрх” салбар
-“50 мянгат” салбар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ