Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр буюу энэ оны эхний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Учир нь бүх нийтийн амралтын өдөр учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Харин нэгдүгээр сарын 2-ноос эхлэн одоо мөрдөгдөж буй журам хэвээр үргэлжлэх аж.

Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ