"Алтан сарнай 2013" оны эзэд тодорлоо

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. 2001 онд зохиогдож эхэлсэн уг наадам нь анх “Шилдэг залуу” гэсэн уриатай зохион байгуулагдаж байсан юм. Мөн 2003 оноос эхлээд оны онцлох хүнийг тодруулж эхэлсэн билээ.

Оны тэргүүн дээд “Алтан сарнай” наадам нь Соёл урлагийн салбар,спортын, шинжлэх ухааны, техникийн,хүмүүнлэгийн, бизнесийн салбарын, нийгэм, улс төрийн салбарын, дэлхийн монгол хүн гэх номинацаар шилдгүүдээ тодруулдаг бөгөөд энэ жилд нийтдээ 73 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна.

Ингээд "Алтансарнай-2013" -ийн эздийг танилцуулж байна.

1. Хүмүүнлэгийн салбарын онцлох хүнээр "Эгэл амьдралын мөр" Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Гүрсоронзон

2. Дэлхийн Монгол хүн номинацад Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од

3. Улс төр, нийгмийн салбарын онцлох хүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

4. Соёл, урлагийн салбарын онцлохоор "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин

5. ХАА-н салбарын онцлох хүнээр Завхан аймгийн мянгат малчин Г.Батжаргал

6. Спортын салбарын онцлохоор дэлхийн боксийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ

7. Бизнесийн салбарын онцлохоор Ж.Ганбаатар

8. Шинжлэх ухаан техникийн салбарын онцлохоор Н.Нацагням

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ