Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд 12 сая төгрөг олголоо

Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор хоёр ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Тиймээс дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд 12 сая төгрөгийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж нэг удаа Халамжийн сангаас олгож байна.Энэхүү тэтгэмжийг олгох ажиллагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дөрвөн ихэр хүүхдийн эцэг, эхэд гардуулж өглөө.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ