Дөрвөн ихрийн аав магистрт суралцана

Дөрвөн ихэр хүүхэдтэй болсон М.Баттулга болон жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг нар Хууль сахиулахын их сургуулийн магистрт суралцах эрхтэй болсон юм. Тэдэнд өнгөрсөн мягмар гараг буюу 31-нд эрхийн бичгийг нь гардуулах ёстой байсан ч хойшилж өнөөдөр гардуулан өгөхөөр болжээ. Дээрх эрхийн бичгийг Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдэнд гардуулан өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ