Э.Гүр-Аранзыг хорих ангийн сувилалд шилжүүллээ


“Анод” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкныТУЗ-ын гишүүн асан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Л.Уламбаяр нар ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид, харин Н.ДавааБагануур дахь хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа. Тэднийг “Анод” банкыг дампууруулсан хэмээн Баянзүрх дүүргийн шүүхээс Л.Уламбаярт 2.3 жил, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранзад дөрвөн жил, Н.Даваад хоёр жил, Энхтөрд дөрвөнжил, зээлдэгч н.Гантулгад 2,1 жилийн ял оноосон юм. Тэгвэл 409 дүгээр ангид ял эдэлж байсан Э.Гүр-Аранзын биеийн байдал муудаж, “Тахир соёот” дахь ялтнуудын сувилалд шилжжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг мацаг барьснаас болж ийнхүү сувилaлд хүргэгдсэн гэв. Э.Гүр-Аранз наранд байхдаа ч мацаг барьдаг байжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ